​Ж.Ганбаатар сайд шатахууны салбарт гай болж байна

Moderator
2023/12/28

Худалч хүний нээрээ олон гэдэг. Түүнтэй адил УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар худал үгээ бататгахын тулд мөн ч олон удаа нийтийн өмнө гарч, бензиний үнэ нэмэгдэхгүй гэж хэлдэг боллоо. 

Үнэндээ шатахууны үнэ нэмэгдэх эсэх нь сая үүссэн хомсдолтой шууд хамааралтай гэхэд буруутахгүй. Тийм болохоор л Ж.Ганбаатар сайд өөрийнх нь буруу биш иргэдийн, импортлогчдын буруу л гэдэг асуудлыг хөндөөд байгаа юм. 

Шатахуун, түлш хомсдох нь цаг хугацааны асуудал байсан гэдгийг Ж.Ганбаатар сайд хамгийн сайн мэдэж байсан. Гэсэн ч салбарыг нь толгойлж байж хөдлөөгүй, цаашлаад бусад салбарын уялдаа холбоог анхаараагүйгээс болоод байдал хүндэрчихсэн

Тодруулбал, ОХУ экспортын түлш, шатахуундаа хориг тавьсан тухай зарлахад л Ж.Ганбаатар сайд манайд ямар ч хамаагүй, импорт ирдгээрээ ирнэ гэж байв. Тэр байтугай энэ жил газар тариалан, уул уурхайн салбар өндөр үр дүнтэй ажиллалаа, дотоодын хэрэгцээ нэмэгдсэн гэж байв. 

Тэгсэн яасан байх нь вэ, үнэнд гүйцэгдчихсэн. Үнэндээ ОХУ-ын хориг тавьсан албан тоотод Монгол Улс хамаарахгүй гэсэн ганц ч үг, үсэг байхгүй учраас адилхан хоригт орсон. Уг нь мань сайд манайд хамаагүй гэж байхын оронд очоод гэрээ хэлцэл хийгээд Засгийн газар хоорондын санамж бичгүүдийг нь сануулах ёстой байв. Яагаад гэвэл одоо ч ОХУ-ын хориг бүрэн тавигдаагүй, өвлийн дизель түлшээ экспортод гаргаагүй хэвээр байгаа. 

Харамсалтай нь Ж.Ганбаатар сайд хоёр улсын Засгийн газар хооронд байтугай улсынхаа хоёр яамны хооронд ч яриа хэлцэл хийчих чадамжгүй гэдгээ харууллаа. 

Нэгэнт дотоодод уул түлш, шатахууны хэрэглээ 2-3 дахин өсөх нь тодорхой болчхож байхад УУХҮ-ийн сайдын хувиар шуурхай арга хэмжээ авах ёстой байсан. 

Сайдын хувиар түлш, шатахуун импортлогчдод захиалгаа нэмж өгөхийг үүрэгдэж, тээвэрлэж, зөөх нэмэлт вагон тээврийнх нь асуудлыг Зам тээврийн хөгжлийн яам, УБТЗ-ынхантай урьдчилан тохирч салбар хоорондын зохицуулалт хийсэн бол Олон улсын галт тэрэг, ачаа тээвэрт хүлээлт үүсэхгүй байх боломж нээлттэй байлаа. Ингэж чадаагүй хэрнээ байсан балга шатахуун, түлшийг нь уул уурхайн салбар руу татуулж, иргэдэд хэрэгцээ үлдээгээгүй шүү. 

Эдгээрээс харахад Ж.Ганбаатар УУХҮ-ийн салбарыг тэргүүлж, сайд байх чадамгүй гэдэг нь илэрхий байгаа биз. Тэр ч утгаараа ирэх өдрүүдэд дахиад ч шатахуун, түлшний хомсдол үүсэхгүй гэх баталгаа алга даа.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.91
    Өчигдөр

    Tuvlereliig saaruulah neg heshuureg ni mongol Ulsiin mutagen devsger deer shatahuuniig neg jishig unethical bolgohUrgen. Heregleenii baraanii uniin eselteer gomdol gargagchid zuvhen Ulaanbaatariinhan l baidag Hudeeniihen UBS tejeelees busad uniin useltiig ogt toodoggui

    Хариулах