“Ээж ээ, маргааш бүгдээрээ юу идэхийн, гурил дууссан, будаа ч бас. Махтайгаа юу хольж хоол хийхийн. Шөл хийхээр хүрэхгүй, цадахгүй ш дээ...” гэх хүүгийн яриа чихэнд хоногшиж, зүрхэнд хургасаар хэд хонов.
Одоо ч цээж хөндүүрлүүлсэн хэвээр. Хэд хоногийн өмнө найзындаа очихдоо үүнийг сонссон юм. Найзын маань хашаанд амьдардаг айлын гэрт энэ яриа болж байсан бөгөөд намайг сонс гэсэн шиг их л тод сонсогдож билээ.
Тэгвэл маргаашийн хоолондоо санаа зовсон хүүхдийг сайхан, аз жаргалтай амьдарч байгаа, эрх нь зөрчигдөөгүй гэж хэн хэлж чадах бол...?
Тухайн айл өдрийн хоол ундандаа санаа зовохгүйгээр амьдардаг байсан ч дугаарын хязгаарлалт хийсэн өдрийн маргаашаас л хямарч эхэлсэн гэдгийг найз маань хэлсэн юм. Аав нь халтуур хийж олсон хэдэн төгрөгөөрөө хоол унд аваад хүүхдийнхээ унааны мөнгийг өгчихдөг байсан бол чадахаа больж, автобус явдаггүй тэр газраас арга буюу 3 км алхаж сургуульдаа очдог болж.
Өнөөдөр хотын удирдлагууд нийслэлийнхээ өнгө үзэмжийг нэмж, нийтийн тээврийнхээ хүртээмжийг нэмэгдүүлэх гэж янз бүрээр үзэж байгаа ч захын хорооллынхны амьдрал нэг иймэрхүү. Гэхдээ "Нийслэл Улаанбаатар"-т гэр хорооллын 1 ширхэг ч автобус явдаггүй тэр хэсэг ч хамаардаг. Тэгвэл тэр хэсэг хэзээ хөгжиж, хэзээ нийтийн тээврийн автобусаар иргэд нь зорчдог болох бол гэдгийг хотын удирдлагуудаас асуумаар байна.
Та бүхэн зав гаргаад олны нэрлэдгээр "805 дугаар анги" гэдгээс хойшоо буюу БЗД-ийн шинээр байгуулагдсан гэх 30, 31-р хорооны тэр хэсгээр яваад нэг үзээрэй. Тэнд эцсийн буудал болгох гэж талбай бэлдсэн ч автобус нь явахгүй 7 жил болж байгааг оршин суугчид хэлээд өгнө.
Энэ мэтчилэнгээр ард иргэдийн тэр тусмаа хүүхдийн эрх зөрчигдсөн олон олон болохгүй бүтэхгүйг цааш хөврүүлж болно. Тиймээс хотын МЭЭР таныг албатуудтайгаа түүгээр нэг зорчоорой гэж буй хэрэг. тэгээд ч "Мянга сонсохоор нэг үз" гэдэг шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
202.9.40.213
Uzel bodloo hem hemjee gj hutsaad bh uom.Ikon.mn gj hudlaa doloodog sait TZiin Herlengees heden K avaa ve.Buten 4 honog Herleng niitelseer bn.7.5terbumiin hamsaatamguudiig hudlaa magtaad.yl avaad zailah hun.TZ tuuhendee terbumaar idej uzergui.1 udaa Beejind haragdsan.Odoo ui zaigui magtaad dpliorchih uom.Aj8lchidiin tsalin.HH huvtsas.shine teh.tehnolgi 00.
Хариулах66.181.180.222
Ажил гололгүй хийх л зөв арга Улсаас алийн болгон халамж хүсэх болж бна Бусдыг шүүмжлэхээсээ өмнө өөрийгөө шүүгээд үз
Хариулах