Дөнгөж өчигдрөөс буюу шатахууны хомсдол үүссэнээс хойш бараг хоногийн дараа ШТС-уудын дараалал багасаж байна. Гэхдээ дахиад хэзээ хомсдол үүсэж дараалал нэмэгдэхийг таашгүй.
Шатахуун хомстоход гэнэт гарч ирдэг хүмүүсийн нэг нь АМГТГ-ын дарга Л.Баярмандал. Тэр энэ удаа “Монголын талаас Төрийн байгууллага, ААН-үүдийн төлөөлөл ОХУ-д ажиллаж ирэх 2024 оны нэгдүгээр улирлын хангамж, шатахуун нийлүүлэлтийн асуудлыг тохиролцлоо. Импортлогч компаниудын гүйцэтгэх удирдлагууд болон УУХҮЯ, АМГТ-ын төлөөлөл ОХУ-д ажилласан. ОХУ-ын тал 2024 оны эхний улиралд сар бүр 140 мянган тонн дизель түлш, 90 мянган тонн АИ92 авто бензинийг худалдан авах захиалга өгч, ОХУ-ын тал үүнийг бүрэн нийлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Одоогоор нийлүүлж байгаа хангамжийг илүү сайжруулах, нөөцөө бүрдүүлэх зорилготойгоор нэмэлт захиалгууд өгч баталгаажуулсан" гэх мэдэгдлийг өгч байна билээ.
Яах вэ, салбарын сайд нь бол нийлүүлэлт хэвийн, дотоодод хэрэглээ өссөн гэдэг тайлбар тавьж байна билээ. Хэрвээ тийм л байсан юм бол сайдын хувьд шуурхай арга хэмжээ авч импортлогч компаниудтайгаа уялдаа холбоотой ажиллаагүй, нийлүүлэгч орны нөхцөл байдал, эрсдэлийг урьдчилан тооцоолоогүй, эрэлт ихэссэнтэй холбогдуулан татан авалтын тоо толгой тутмаар нэмэлт тээвэр шаардлагатай байсан зэргийг холбогдох сайдуудтайгаа ярилцаж шийдвэрлүүлсэнгүй. Эргээд засахад нэгэнт оройтсон. Тиймдээ Засгийн газрыг буруутгахаас аргагүй.
Үнэндээ ОХУ-ын талаас хүссэнээр нь чинь өгье гээд ч манай импортлогчид авч чадахгүй. Урд хөршөөс ч ялгаагүй. Яагаад гэж үү...
ОХУ өнгөрөгч сарын 16-нд экспортын хоригоо цуцалсан гэж байгаа ч 500ppm-ээс бага хүхэртэй дизель түлшээ гадагш гарахгүй хэвээр байна. Шатахуунаас бол euro5, А92 манайдаа нэлээд үнэтэйгээр нийлүүлэгдэх зөвшөөрөлтэй байгаа. Үүнийг албан тушаалтнууд мэдэхгүй байна гэж үгүй.
Тэгвэл тэдгээрийг нь нэрлэсэн үнээр нь оруулаад ирье гэхээр эртний “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гээч нь тээг болчхоод байгаа аж.
Түүнчлэн бидэн шиг өөрсдөө үйлдвэрлэгч биш хэрнээ “Үнэ тогтворжуулагч хөтөлбөр” гэх үлгэр зохиож, зах зээлийг хумьж ирсэн нь импортлогч компаниудаа дампуурлын ирмэгт авааччихсан том гэмтэй…
Хэдэн жилийн өмнө Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар санаачлан энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, шатахууны нөөц бүрдүүлж байсан тухайн үедээ 50 төгрөгөөр хоёр удаа үнэ буурсан.
Гэхдээ дэлхийн зах зээл дээрх баррель нефтийн үнэ өсөхөд л Монголд шатахуун ховордож, ШТС-иуд саяхных шиг байдалд орж байв.
Тэгэхэд л “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэдэг цаг зуурын юм байна гэдгийг хэн хүнгүй хүлээн хүлээн зөвшөөрч, бууж өгч байв.
Монголбанк уг хөтөлбөрийн улмаас 408.4 тэрбум төгрөгийн хүүгийн болон валютын ханшийн алдагдал хүлээж байсан шүү.
Ер нь импортын бараа, тэр дундаа шатахууны үнэ хэд байхыг эрх баригчид бус дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ “мэдэж, шийддэг” гэдгийг захын хүн мэднэ.
Өмнөх УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Шатахууны үнийг зах зээлийнх нь зарчим руу шилжүүлнэ. Тодорхой хэмжээнд зохицуулалт хийж явсан. Өнгөрсөн хугацаанд үнийг барьснаар иргэдийн ачааг авч хаясан ч шатахуун импортлогчид 60-аад тэрбумын алдагдалд орсон. Тиймээс үнийг зах зээлийн жамаар нэмж, буулгадаг болгоно. Үүнд яам болон ШӨХТГ-аас хянана” гэж байсан. Харамсалтай нь түүний энэ үг хөрсөн дээр буугаагүй. Улстөрчид амыг нь хамхиад арай өөр тийш нь цөлчихсөн мань хүнийг.
Үнэхээр түүний хэлснээр шатахууны үнийг зах зээлийн зарчмаар нь явуулсан бол сая импортлогчид ядаж л euro5, А92 оруулаад ирэх боломж бүрэн байсан шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
103.212.118.41
ШӨХТГ-ийнхан ч дээ үе үедээ шатахууныханд ам аа таглуулдаг, юугаам гэж үү? Мөнгө, хахуулиар л байлгүй дээ.
Хариулах