Л.Энх-Амгалан: Ирэх оноос хүүхдүүд хүнд цүнх үүрэхгүй

Moderator
2023/12/26

Сурагчдын үүрч байгаа цүнхны жин стандарт хэмжээнээс хэтэрхий их байгаа талаар шүүлжлэл гардаг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэж байгаа талаар салбарын сайд Л.Энх-Амгалан нийгмийн сүлжээндээ бичсэн байна.

Тэрбэр "Польшийн Learnetic компанийн техникийн дэмжлэгтэйгээр бага ангийн 9 төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгоно.

Ингэснээр сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болох юм. Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болох бөгөөд сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ.

Дижитал сурах бичгийг 2 дугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм.

Дижитал сурах бичгийг дата шаардахгүй ашиглах боломжтой. Мөн дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэх юм" гэжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна