“Зүрхний шигдээс, тархины цус харвалтын 39 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй ...” гэх мэдээллийг сонсоод ард иргэд цочирдож.
Манай улс хорт хавдраар дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэж байсан бол одоо дээрх 2 төрлийн өвчний шалтгаант нас баралтаар мөн л тэргүүлэх хэмжээнд хүрчхэж.
Энэ өвчнүүд утаанаас улбаатай гэдгийг өдий болтол хэн ч, ямар ч мэргэжлийн байгууллагаас ганц үг ган хийгээгүй. Гэтэл ийм судалгаа аль эрт гарсан байж. Гэхдээ эл мэдээллийг аль эрт ард иргэддээ мэдээлсэн бол хэд, хэчнээн ч хүний амь насыг аварч хамгаалах байсныг хэн мэдлээ.
Товчхондоо бол “Сайжруулсан шахмал түлш”-ийг сайрхан сайрхан магтсаны гор нь өнөөдөр хүний амиар хэмжигдэх хэмжээнд хүрчхэж гэсэн үг.
Гэтэл мэргэжлийн байгууллагууд үүнийг амьдралын буруу дадалтай холбон тайлбарласаар байсан гэж бодохоор харамсаад, халаглаад ч барамгүй. Гэхдээ буруу зуршил, буруу дадал хэвшлээс үүдэн өвчилсөн нь ч бийг, байсныг үгүйсгээгүйг ч энд хэлэх хэрэгтэй.
Өнөөдөр агаарын бохирдлыг, утааг арилгахын тулд асар их хөрөнгө зарцуулсан ч тэр их мөнгө албан тушаалтнуудын халаасанд орсон. Тиймээс утаанаас угаараас болж нас барсан иргэдийн амь насыг тэдгээр нөхдөөс нэхэх хэрэгтэй.
Өнөөдөр Монгол Улсад агаарт байх PM буюу нарийн ширхэгт тоосонцор 2.5 байх ёстой атал 8 дахин их, айл өрхөд 1.5 байх ёстой байтал 3 дахин их байгаа тухай мэдээлэл олон улсад цацагдаж “Монголын хүн ам хэцүүдлээ” хэмээн шуугиад эхэлж. Харин Монголын төр засаг чив чимээгүй...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна