Дөрөвхөн ХОНОГ үлдлээ

Moderator
2023/12/25

Өндөр насны тэтгэвэр тогтоохдоо НДШ тасралттүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж, 7 жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гapт очих тэтгэврийн мөнгөн дүн багасахад хүрсэн гэж үздэг.

Тэгвэл 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлээр 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоохоор болсон.

Хуулийн дагуу 2019-2023 оны хооронд дараалсан 7 жилийн дундаж цалингаас тэтгэвэрээ тогтоолгосон иргэдийн  тэтгэврийг 5 жилийн дундаж цалин хөлснөөс тооцон 1 удаа өөрчлөх боломжтой болсон.

 Иймд 12-р сарын 29-нөөс өмнө амжиж харьяа орон нутаг, сум дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст  хүсэлтээ өгөөрэй.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.91
    2024/01/01

    Hamtiin tetgeveriin huuli yuu bolson yum boloo Heh ch yuu ch duugarahgui yum

    Хариулах