​Нийслэлчүүдийг угаартуулсан НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан

Moderator
2023/12/21

Нүүрсний сонсголд НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг гэрчээр дуудсан ч оролцсонгүй. Булайг нь нүүрэн дээр нь ил хэлэх болохоор айсан байх л даа.Цаадах чинь Таван толгой түлш компанийн ТУЗ-ийн дарга нэрээр өндөр цалин, их хэмжээний урамшуулал авдаг байж. Тодруулбал, 2018-2021 онд цалин гэж 38 сая 200 мянган төгрөг аваад дахиад 22 сая 500 мянган төгрөгийг урамшуулал хэлбэрээр авмагцаа нэмээд 3.3 сая, дээрх хугацаанд нийтдээ 64 сая төгрөг авчээ.Мэдээж энэ хугацаанд нийслэлчүүд утаагүй болсон бол хийсэн ажлынхаа хөлсийг авчээ гээд дуугүй өнгөрч болох байлаа.

Харамсалтай нь тэгсэнгүй. Жишээ нь, Таван толгой түлш компани нь 1.1 тэрбум төгрөгийн өртэй, дээрээс нь Улаанбаатар нь утаанбаатар болчихсон. Утаанаас болж өвдсөөр, угаартаж үхсээр байна.Одоогийн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр 2019-2022 онд нийт 4248 хүн сайжруулсан шахмал түлшинд угаартсан. Харин энэ оны 10 дугаар сарын байдлаар 59 хүн угаартаж нас барсан шүү. Мөн гэр хорооллыг барилгажуулах, агаарын бохирдлыг бууруулахад татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээний мөнгө төсөвлөж нийслэл авдаг. 2021 онд 30.2 тэрбум төгрөг, 2022 онд 34.5 тэрбум төгрөг, энэ жилийн тухайд 39.4 тэрбум төгрөг төсөвлөж авсан ч утаа буураагүй.

Атал иргэдээс сонгогдсон ч тэднийхээ төлөө бус өөрийн халаасаа түнтийлгээд сууж байж цаад НИТХ-ын дарга чинь.Ж.Батбаясгалан НИТХ-ын дарга байтугай төлөөлөгч ч байх эрхгүй нэгэн гэдгийг энэ удаагийн нүүрсний сонсголоос иргэд мэдэж авлаа.Тэр өөрийг нь өдий зэрэгтэй болгож өгсний хариуг барьсан уу, яасан өнөөх, алдарт Ж.Бадамжунайтай хамтарч сайжруулсан нэртэй муужруулдаг түлшний үйлдвэрийг бас л цөлмөж байж.

Тухайлбал, Ж.Батбаясгалан Таван толгой түлшийн ТУЗ-ийн  дарга, тус компанийн нэг гишүүн нь Л.Одхүү. 2018-2023 онд мөн л ТУЗ-ийн гишүүн нэрээр цалин, урамшуулал хэлбэрээр 124 сая 476 мянган төгрөг авсан байгаа юм. Одхүүгийн эхнэр нь Б.Оюунбилэг. Б.Оюунбилэг нь Т.Бадамжунайн охин.Энэ сүлжээ нь Ж.Батбаясгалан Т.Бадамжунайн охин Б.Оюунбилэгтэй хамтарсан "Алтанхот" банк бус санхүүгийн байгууллагатай юм байна гэдгийг тодорхойлж өгч байгаа юм.Ингээд зүгээр байгаагүй л дээ, гол нь. ТУЗ-ийн гишүүн Л.Одхүү нь өөрийнхөө  хамаарал бүхий "СБМ Хангай" компаниараа дамжуулж "Таван толгой түлш"-д шуудай нийлүүлэх замаар 19.6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна.

За ингээд энэ сүлжээ нь нийслэлчүүдийг утаанаас салгах бус Ж.Батбаясгалан, Т.Бадамжунайн гэр бүлийг тэжээсээр ирсний баталгаа болж байна.Улаанбаатарыг утаагүй болгоно гэж сайжруулсан нэртэй түлш, агаарын бохирдлыг бууруулах нэртэй олон төсөл, хөтөлбөрийн ард бид угаартсаар, тэд баяжсаар ирж. Одоо яах вэ...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна