Монгол Улс олон тэрбум фунт стерлингийн үнэ бүхий эртний олдворуудаа эргүүлж авах зардлыг төлөхөд бэлэн байна.
Монгол Улсын хувьд тус улсын түүх соёл, үнэт дурсгалын өвд хамаарах нийт 34 орны музей, их дээд сургуулиудад хадгалагдаж буй эртний олдворуудын жагсаалтыг гаргажээ.
Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин Telegraph-д хэлэхдээ “БНХАУ, ОХУ бусад орнууд манай улсад хүндлэл үзүүлж, түүх соёлын эртний эд зүйлсийг эх оронд нь буцааж өгөх ёстой” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Эдгээр үнэт зүйлсэд Тайваньд буй Чингис хааны цор ганц хөрөг зураг, Эдинбургийн их сургуульд хадгалагдаж байсан 13-р зууны үеийн Перс-Монголын төрийн зүтгэлтэн Рашид ад-Дины эд зүйлс, Британийн номын санд хадгалагдаж буй 1911 оны тусгаар тогтнолын тунхаг зэрэг багтаж байгаа аж.
Нигер, Энэтхэг зэрэг орнууд Их Британиас эртний олдворуудаа аль хэдийн эргүүлж авахаа шаардаад эхэлчихсэн бөгөөд Монгол Улс түүх соёлын үнэт зүйлсээ эргүүлэн авах хүсэлт тавьж буй сүүлийн улс болж байгаа юм.
Гэхдээ Монгол Улс шаардлагатай төлбөрийг төлөхөд бэлэн байгаа бөгөөд зарим олдворуудыг одоо хадгалагдаж байгаа газарт нь үлдээхийг илүүд үзэж байгаа ажээ. Учир нь тэдгээр үнэт олдворууд Монголыг төлөөлж, манай улсын түүх соёлыг илэрхийлэх бөгөөд үүгээр дамжуулж хүмүүс Монгол Улсын талаар мэддэг болно гэж үзэж байгаагаа Соёлын сайд Ч.Номин илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Telegraph
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
66.181.182.200
Зөв хө
Хариулах