Ам ажил 2 нь зөрдгийн жишээг А.Адъяасүрэн гишүүн харин ч нэг жинхэнэ утгаар нь харуулчихлаа. Бүр харуулахын зэрэгцээ ард түмнийг доромжиллоо. Бас нөгөө талаараа урд хөршөөс оруулж ирсэн хамгийн хямд будаа, элсэн чихрийг “Сайн чанарынх” гэж рекламдан зардаг нөхдүүдийг ч илчилчихлээ. Гэхдээ энэ бизнес өөрийнх нь байж мэднэ. Үгүй тэгээд байлаа ч гэсэн уул уурхайн тусгай зөвшөөрөл, том оврын автомашин энэ тэрийнх нь хажууд бол юу ч биш л дээ...
Гэхдээ шалгаж хянадаг, шинжилдэг газрууд нь элсэн чихрийн уутанд савласан будааг “БАЙЦААЖ ЭХЭЛСЭН” ч биз. Энэ мэтээр асуудал хөврөх л учиртай. Мөн АН-ын гишүүний энэ асуудлыг МАН-ынхан отож байсан мэт өлгөөд авсан ч бас тодорхой. Бас АН-ын А.Адъяасүрэнгийнхээс арай илүүг өгнө гэж бодоод сууж буй нөхөд байгаа нь ч тодорхой.
Гэхдээ гишүүн элсэн чихрийн уутанд савласан 5 кг цагаан будаа, 10 кг гурилаа “Тэсдэг юм шүү” гэсэн үгээр хачирласан нь маш том доромжлол байлаа.
Мэдээж монголчууд л юм хойно “Хүн юм өгч байхад...” гэсэн ухагдахуунаар авсан л байх. Ганц нэг нь “Хэд хоногийн хоолны гурил, будаатай боллоо...” гэж баярласан нь биз.
Ард иргэддээ тараасан тэр гурил будааг нөгөө “Со гавьяат”-ын нүүр рүү цацдаг шиг цацах хэрэгтэй гэж булт олон ярьж байна.
Доромжилсон сонгогсдынхоо саналаар УИХ-ын зөөлөн сэнтийд 4 жил тухлахдаа тэдний төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй байж 2024 оны сонгуулийн марафон эхлэхтэй зэрэгцэн ийнхүү увайгүй аашилсан энэ эмийг дахиж сонгох тэнэг ч үгүй биз.
Товчхондоо бол дахин саналыг чинь авч, сонгогдохын төлөө улайрахдаа ард түмнээ доромжилж байгаа А.Адъяасүрэн мэт увайгүй улстөрчдөд АН-ых бай, МАН-ынх ч бай бүү НАЙР тавь.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
83.191.97.17
Swed Norvegior l yavaad bsan shhde
Хариулах