Салбараа мэдэхгүй сайд хэнд хэрэгтэй юм бэ...

Moderator
2023/11/30

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт энэ үгийг даймаар байгаа юм. Учир нь тэр худлаа яриад байгаа болохоор тэр.

Товчхондоо бол түүний өмнөөс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, шадар сайд нар ажлыг нь хийгээд байгаа учраас тэр үнэндээ даварч, салбартаа болж буй үйл явдлыг ч мэдэхгүй шившгээ тарьж байна.

Тодруулбал Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козловыг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзсан бөгөөд зорилго нь түлш, шатахууны асуудал байв.

Уулзалтын үеэр 117 вагон түлш хилээр орж ирэх бөгөөд 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 350 вагон,  ойрын хугацаанд 730 вагон түлш нийлүүлэх хуваарьтайг бултаараа мэдэж авлаа.

Нөхцөл байдал, шатахуун, түлш  тойрсон прогноз ийм байхад салбарынх нь сайд  ямар ч мэдээлэлгүй, аль эртний, өнгөрсөн баларсан бичиг цаас барьчхаад “Орос улс олон улсад хориг тавьсан ч манайд хагас хориг тавьсан шүү... “ гэж 2, 3-ын сарын өмнө ярьж байснаа тоть мэт давтаж түлш, шатахууны хомстолд өртөж бухимдалтай байгаа олныг бүр ч  их стресстүүлсээр байгаа.

Түүний эл үйлдлээс “Ажлаа хийхэд үнэхээр потенциал нь дутаж, бяд нь хүрэхгүй байгаа” нь булт олонд ажиглагдсан бөгөөд “Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг тоочдог” гэдгийг энэ сайд утгаар нь харуулж байна.

Юутай ч УИХ-ын даргын эл уулзалт нааштай болж  өнгөрсөн хоногт 117 вагон түлш орж ирсэн байх учиртай. Төд удалгүй 350 вагон түлш орж ирэх хуваарьтайг ард иргэд мэдсэн, сонссон тул сэтгэл санаа нь жаахан ч гэсэн цэлмэж,  жаахан ч гэсэн өег болцгоож талархлын үгс хөвөр ч байв.

Харин Ж.Ганбаатар сайдыг “Мэдэхгүйгээсээ ичих хэрэггүй, худлаа ярихаасаа ич. мэдэхгүйгээсээ ичдэг хүн хөгждөггүй, өөдөлдөггүй жамтай шүү...” гэх мэтээр сануулсаар байна.

Тэгээд ч олны үг ортой. Тиймээс “Даварсаар даварсаар УИХ-ын дарга, Засгийн тэргүүнийхээ  толгой дээр сандайлчхаад байгаа энэ сайданцарыг булт олон юу юугүй  өндөг байтугайгаар ч чулуудаж мэдэхээр байна шүү.

Тэгээд ч  энэ салбар чинь аль ч улс орны хамгийн  чухал салбар шүү дээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна