Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зам осол гарч, нэг хүн ухаангүй эмнэлэгт хүргэжээ

Moderator
2023/11/29

Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд зам тээврийн осол болж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 05:52 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

Дуудлага мэдээллийн дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн 36 настай эрэгтэй Д-ийн , “Бенз” загварын автомашиныг, 56 настай З-ын “Хино” автомашин мөргөж иргэн Д-ийн зүүн хөл нь автомашины эд ангид хавчуулагдсан, ухаангүй байсныг 15 минут ажиллаж эсэн мэнд гарган Баян сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.36
    2023/12/02

    Ер нь машинууддаа камер тавьж явах нь зөв гэдгийг ойлгох цаг болжээ. Камер тавихыг одоо шаардах хэрэгтэй байна..

    Хариулах
  • 202.21.118.126
    2023/12/01

    Том машин бариад машин шахдаг, гэрлээ шилжүүлдэггүй, гүйцэд түрүүлэх гэхээр зэрэгцээд хурдаа нэмээд байдаг, хальтиргаа гулгаатай замд хурдаа хэтрүүлдэг ойворгон онгироо, хаана очиж буухаа мэдэхгүй ЯЛААнууд дүүрэн явж бна.

    Хариулах
    • 66.181.161.117
      2023/12/03

      Guitsed turuuleh geheer dagaad hurdlaad baidag erguu garuud bas bnaa bn

    • 66.181.161.117
      2023/12/03

      Tiim shuu

    • 139.5.219.165
      2023/12/01

      Yag hellee

  • 103.212.118.151
    2023/12/01

    саяхан тэр замаар явсан зарим том оврийн машинууд шахаж онхолдуулхыг завдсан даанч нотлох камергүй байндаа

    Хариулах