Нийслэлийн бонд гарахаар тэр мөнгөнөөс нь коксжон нүүрсний үйлдвэр барина, нүүрсээ ч сайжруулна гэж их л итгэлтэй байсан Б.Чойжилсүрэн сайдын хүсэл нь “Их санасан газар 9 шөнө хоосон” гэгчийн үлгэр болж тэрбээр нэг хэсэгтээ л ажин түжин, ёстой байгаа байхгүй нь ч мэдэгдэхгүй байв. Гэтэл тэрбээр өчигдөр харин хэлд оров.
Тодруулбал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Н.Алтанхуяг гишүүний “Чойжоо сайд аа, энэ өвөл юу түлэхөө яг чин үнэнээр нь хэлчих...” гэхэд тэрбээр их л маадгар “Энэ өвөл медлингээр үйлдвэрлэсэн түлшээ түлнэ, Алтанхуяг гишүүнээ...” гэв.
Гэхдээ түүний дууны өнгө аяс нь ч тэр байгаа байдал нь ч тэр их л дээрэнгүй, байсан нь олны дургүйцлийг хүргэв.
Уг нь тэрбээр ганцхан сарын өмнө “Медлинг бол хоцрогдсон үеэ өнгөрөөсөн зүйл. Ийм юмыг халах цаг нь болсон. Медлингээр барьцалдуулсан түлш түлж байгаагаасаа ичих хэрэгтэй. Дэлхий нийт биднийг шоолж байгаа...” гэж байв.
Гэтэл өнөөдөр “Лам олдохгүй бол буцахдаа зална...” гэгчээр өнөөх үеэ өнгөрөөж, аль эрт ард хоцрогдсон “Медлингээ шүтчихсэн” байж байх жишээтэй.
Цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтний хариулж буйгаар бол РМ2.7 нь 58 хувь, РМ10 нь бараг л 60 хувь буурсан юм байх. Харин азот нь хэвээрээ, хүхэрлэг хий буюу хүхэр нь 2 дахин ихэссэн гэж байгаа.
Ийм байхад л өнөөх л медлингээ яриад ялсан МАН-ынхаа суганд хавчуулагдчихаад ёстой оновчгүй, бас том том дуугарч суугаа нь тун ч зохимжгүй, тун ч ёозгүй харагдав.
Товчхондоо бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гэж энэ хүнээс монголчууд тэр тусмаа улаанбаатарчууд юу ч хүлээгээд нэмэргүй гэдгийг түүнийг сайд болсоноос нь хойш хангалттай харлаа. Тэгээд ч шахаад, шүүгээд ч юу ч гарахгүй ийм хүн энэ засагт ёстой хэрэггүй гэдгийг танхимынх нь гишүүд ч жиг жуг гээд эхэлсэн байна шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
66.181.184.245
Уб чууд юу ч хүлээгээгүй тэр мангар ман нам нь ийм малаас юу хүлээдэг юм мэдэхгүй.энэ хөсрий тэр нутгаа хөгжүүл огцор
Хариулах