Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Учир нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны хүүхдүүдэд 22.00 цагийн тариаг сувилагч нар сольж тарьсан байж болзошгүй гэдэг мэдээллийг зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний 09 цаг 11 минутад иргэнээс “Хан-Уул дүүргийн Яармагт байдаг Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд нялх хүүхдэд өөр тариа хийсэн байж магадгүй” гэх мэдээлэл ирсэн.
Тус мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед зарим сайт энэ талаар мэдээлэл нийтэлж байх тул үнэн зөв, эх сурвалж бүхий албаны мэдээллийг үндэслэж байхыг зөвлөж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
172.58.241.70
Ирээдүйн муу үр дагавар ямар байхуу ямарч хариуцлага алга Төрийн тэргүүнээсээ эхлээд бүгд худлаа хулхи худал хуурмаг
Хариулах