Эмч нар уг нь “Эрдэнэт хүмүүний амь, нас, эрүүл мэндийн төлөө, Эрдэм чадал, бие сэтгэлээ бүрнээ зориулж явахаа Эх орон, ард түмэндээ андгайлан тангараглая, тангараглая” гэж тангараг өргөдөг. Гэтэл тангараг өргөсөн эмч бусдын эрүүл мэнд бус өөрийн хэтэвчээ зузаатгахын төлөө ихэд хүчин чармайлт гарган ажилладаг болчхоод байна.
Тэдний нэг нь Сонгинохайрхан эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан. Мань дарга татвар төлөгчдийн мөнгөөр бий болгосон төсвөө гарын салаагаар урсгаж, өөрт ашигтай, хэрэгтэй компанитайгаа шууд гэрээ байгуулдаг аж.
Уг нь хуульд зааснаар бол төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж 20 сая төгрөгнөөс дээш үнийн дүнтэй худалдаа, ажил үйлчилгээ гүйцэтгүүлэхэд тендер зарлах учиртай. Гэтэл Ч.Өнөрсайхан дарга ББСМО ХХК-тай 136 сая төгрөгийн үнэ бүхий зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр шууд гэрээ байгуулсан байна. Түүний энэ үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулиудыг зөрчиж байгаа юм. Тэр ч утгаараа Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5 Ш ажиллагааны хүрээнд хуулиас давсан эрх мэдэлтэй Ч.Өнөрсайхан даргыг шалгаж, төсвийг хохиролгүй болгох шаардлага баймаар юм. Эс бөгөөс эмнэлгийн дарга бүр Ч.Өнөрсайхан шиг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргээд байвал татвар төлөгчдийн хөрөнгө хаашаа урсах нь ойлгомжтой болох биз ээ.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна