Их Британи дахь алдарт Колизэйд тоглогдож буй The Mongol Khan (Тамгагүй төр) монгол драмын талаар Английн урлаг судлаачид төдийгүй барууны хэвлэлүүдэд шүүмжүүд хөвөрч байна. Тэдний ихэнх нь “гайхалтай, ер бусын” хэмээн тодотгож мэдээлж байна. Тэдгээрийн нэг нь, Нью Йоркт төвтэй олон улсын театрын бүтээлүүдийн талаар мэдээлэл нийтэлдэг broadwayworld.com. Тус сайтад “Шүүмж: Тамгагүй төр, Лондонгийн Колизиум-Улс төрийн нюанстай гайхамшигт бүтээл” гэсэн мэдээлэл нийтлэгдсэн байна.
Тус мэдээлэлд, Орчин үеийн үзэгчдэд түүхийг таниулдаг Шекспирийн жүжиг мэт “Тамгагүй Төр” жүжиг Вест Энд дэх хамгийн том театрт өргөн бүрэлдэхүүнтэй тоглогдож шуугиан тарьж байна. Уг бүтээлийг Монголын зохиолч Бавуугийн Лхагвасүрэн 1998 онд бичжээ. Херо Баатар найруулгаар Лондонд тоглогдож байна. Жүжгийг Жон Ма орчуулж, Оливьегийн шагналт Тимберлейк Вертенбакер Английн теаврын хөрвүүлэлт дээр ажилласан.
Жүжигт хоёр мянган жилийн өмнөх Арчуг хааны тухай өгүүлнэ. Түүний хоёр хатан хоёулаа ханхүү төрүүлдэг ч нэг нь хааны хүү, нөгөө нь түүний шадар зөвлөх Эгэрэгийн хүү ажээ. Хаан өөрийн төрсөнхүүг (Гүргэл хатны Хучир хунтайж) илүүд үзэх үеэс Эгэрэг үр удмаа (Цэцэр хатны Ачир хунтайж) хаан ширээнд залгуулахаар сэтгэж нялх үрсийг сольдог.
Хөвгүүд нас биед хүрэх үед хааны хайртай хүү хэрцгий догшин авиртай, үе үе татаж унадаг өвчтэй нэгэн болсон байна. Арчуг хаан Эгэрэг ч бас татаж унадгийг анзааран Хучираа хаан ширээнд залж, төрсөн хүүгээ цаазлуулах хэцүү шийдвэр гаргажээ. Өшөө авалт, цаазлалт, аллага, тулалдааны үзэгдлүүдийн дараа хаан л ганцаараа үлддэг.

Энэ улиралд бидний үзсэнтэй харьцуулахад Тамгагүй Төр жүжигт АҮДТ-ийн Питер Граймс шиг үзэгчдийг татах эсвэл Иолантегийн хөгжөөнтэй өнгө аяс байхгүй хэдий ч Жорж РР МАРТИН-ы зохиол мэт гайхалтай үзвэр, жүжгийн үзэгдлээр дамжуулан өөрсдийгөө таниулж байр сууриа эзлэх аж. Гурван цаг үргэлжилдэг гэхэд зохиол нь тун ядмаг ч театрт зөвхөн зохиолын төлөө театрт ирдэг хүн цөөн. Колизейд тавигдсан сонгодог эмгэнэлт олон жүжгүүдтэй харьцуулахад “Тамгагүй Төр” жүжиг удаан, нуршуу темптэй хэдий ч бүжигчид, акробатчид зэрэг олон тооны жүжигчид байгаа нь тайз хийгээд зохиолын дутууг нөхөж байлаа.
Гоо зүйн тухайд ялангуяа, хувцаслалт, тайзны дизайн, гэрэлтүүлэг нь West End-ийн шилдэг бүтээлүүдээс ялгарахааргүй байсан бөгөөд зураач асан Баатарын театрын гайхалтай мэдрэмжийг харуулдаг. Магадгүй энэ нь АҮДТ-ийн The Valkyrie-г ч бүтэн үзээгүй хүмүүсээс үндсэн жүжгээс илүү хэв маягийг илүүд тавьсан гэж ойлгогдож болох юм. (Зохиолын гүнд булагдсан хэв маягийг дээд зэргээр харуулсан, хэсэг нь хаан Вотан Приманигийн тайзан дээр өөрийн төсөөллийн дөлийг тойрон алхдаг).
Хааны дүрд тоглосон Ганболдын Эрдэнэбилэг дүрдээ орж гайхалтайгаар амилуулдаг. Тэрбээр Сугарын Болд-Эрдэнийн бүтээсэн аймшигт зөвлөхийн дүр, Уртнасангийн Уранчимэг, Одхүүгийн Дөлгөөн нарынЦэцэр, Гүргэл хатны дүр гэх мэт бусад дүрийг дарж байна.

Жүжгийн үеэр тараасан танилцуулгаас (брошур) үзвэл энэхүү Тамгагүй Төр жүжиг Их Британиас зургаа дахин том газар нутагтай хэдий ч хүн ам цөөтэй Монгол Улсын зөөлөн хүчний бодлого гэдгийг үгүйсгэх аргагүй. Далайд гарцгүй тус улс Орос, Хятад (Уг жүжгийн Хятад улсад хориглосон) дарамттай тулгардаг.
Хэрэв АҮДТ нь Колизиум эсвэл бусад театрт олон янзын өнгө төрхтэй жүжиг тавих нь үнэн бол "Тамгагүй Төр" жүжиг нь “Хулганы өргөө” мюзиклээс өөр бүтээл үзэж байгаагүй эсвэл театрт хөл тавьж үзээгүй хүмүүст тун таатай санагдах нь дамжиггүй. Хааны дараагийн довтолгоог би тэсэн ядан хүлээж байна" гэжээ. Эх сурвалжийгЭНД ДАРЖ үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Шатахууны хангамж зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцжээ
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
66.181.161.121
Manai mongolchuud estoi muuhai setgeltei orovdoltei ochuuhen humuus yumaa. Neg ch gesn mongoliin min buteel ingeed delhiin taiznaa tavigdaad olon ulsiin shuumj naraas unelemj avaad yavj baig l dee. Oorsdoo yu ch chadahgui baij eldev hereggui yum chalchij amaa beluudej har muu ugeer bichij bhaar yadaj duugai bai tehuu. Negnee demjij chadahgui, ataarhuu baliar yumnuud!!!
Хариулах103.212.119.102
Төсөвийн мөнгөөр явж байх вий бусад нь ч яахав бүх одонцор очсон явна лэ
Хариулах103.57.95.73
Нөгөө "Камертон" хамтлагийн хужаа цуст Болд хүртэл оччихсон самбагнаад явж байх юм Англид. Юугаа хийнээ
Хариулах202.55.188.44
Би Болдыг танихгүй л дээ гэхдээ яасан новшын атаархуу гар вэ. Англи бүү хэл хотоосоо ч гарч чадахгүй амьсгаа байгаа л даа гөлөг чинь
59.153.114.102
Энд тэнд навсаганаж битгий бүжиглээд бай нээх сайхан хррагдахгүй байсан шүү.
Хариулах66.181.161.137
Энд тэнд бүжиглэх нь таалагдаагүй жүжигээл сайн үзүүл дахиад өөр улсад тоглоорой
217.255.154.55
Hадтай адил бас ингэж бодсон хүн байдаг юм байна .
103.212.116.240
Тийм шүү.