Монгол Улс ОХУ, Их Британи болон бусад улс орнуудаас олон мянган жилийн өмнөх үед хамаарах түүх соёлын олдворуудыг эх орондоо буцааж авахад дэмжлэг үзүүлэхийг уриалсан талаар Reuters онцолжээ.
Тодруулбал ОХУ-д өнгөрсөн 7 хоногт болсон Соёлын чуулганы үеэр Соёлын сайд Ч.Номин ОХУ-аас Хүннү гүрний үед хамаарах олдворуудыг Монгол Улсад буцаан өгөх хүсэлт тавьсан байна.
Түүнчлэн голлох олдворуудын тоонд Лондон дахь Британийн номын санд хадгалагдаж буй Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн захидлууд болон Эдинбургийн музейд хадгалагдаж буй 13,14-р зууны үед хамаарах Рашид ад-Динтэй холбоотой эд өлгийн зүйлс багтаж байгаа талаар манай улсын Засгийн газрын төлөөллүүд мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд олон улс орон, тэр дундаа Европын колоничлолд байсан орнууд өөрийн түүх соёлын олдвороо эргүүлэн авах хүсэлт тавьж байгаа нийтлэг жишиг гарах болсон юм.
Монгол Улсын хувьд түүх соёлын олдворуудаа буцааж авах тал дээр үр дүнтэй ажлууд хийж байгаа ба тухайлбал АНУ-д худалдагдах гэж байсан 70 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн ясыг эх орондоо буцааж авчирч байсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
202.9.46.26
зөв шүү
Хариулах