Нийслэлийн авто замын түгжрэл, агаарын бохирдол 2 бол яалт ч үгүй Монгол Улсын, тэр тусмаа Улаанбаатарчуудын хоолойд хутга тулгасан мэт асуудал болчхоод байгаа.
Харин энэ асуудлаар шоудагчид мөн ч олон болсоор байгааг хараад ёстой л хөх инээд нь хүрэгсэд ч зэгсэн бий.
Уг нь бол бараг 20 жилийн өмнөх парламентаар утааг багасгахын тулд гэр хорооллоос үтэр түргэн ангижрах ёстой гэж шаагилдаж байлаа. Гэтэл тэр үеийн энэ асуудлыг өнөөдөр ярьдаг 1 ч гишүүн байхгүй бөгөөд цоо шинэ санаа, цоо шинэ ажил, цоо шинэ асуудал мэт жүжиглэцгээж байна.
Яг л нөгөөх осолдсон МИ-8 нисдэг тэрэгний хэрэгтэй холбоотой хэргийг “хөнжилдөө хууль засан байж алсруулж байсан” шиг л сураггүй болгоцгоосон.
Товчхондоо бол энэ хоёр асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газар түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж, түүнийгээ одоо хэлэлцэж буй юм. Судалгаа шинжилгээний багууд, мэргэжлийн байгууллагууд ч агаарын бохирдол, хөрсний бохирдлын 80 гаруй хувь нь гэр хорооллоос үүдэлтэй гэж тогтоогоод байгаа. Бүр тодруулбал гэр хороололд 163.742 яндан байгаа нь агаарын бохирдлын 31 хувийг үүсгэдэг. Харин 145.000 орчим нүхэн жорлон хөрсний бохирдол үүсгэж, ундны усыг бохирдуулж байгаа.
Нөхцөл байдал ийм байхад ч агаарын бохирдол, хөрсний бохирдол, авто замын түгжрэл гэж ярьсаар үглэсээр хийж гавьсан зүйлгүй, цаасан дээр хэдэн тоо, хэдэн үг үсэг тавихаас хэтрэхгүй суугаа нь өдгөө нууц биш.
Тэгээд ч утааны тухай ярьсаар 20 жилийн өмнөх “Гэр хорооллыг орон сууцжуулах...” гэдэг дээрээ бас л түгжирч, ярьдаг баг бүрэлдэхүүн нь арай залуужчихсан байх жишээтэй...
Тэгвэл улстөрчдөд “Мартвал сөнөнө”, Ядаж мэдэхгүй, санахгүй, чадахгүй бол Цэндийн Нямдорж гэх “Амьд архиваас асуучхаарай...” гэх байна.
Бас 2000 онд "Улаанбаатар эсгий гэргүй болно" гэж байсан бол 2021 онд "Гэр хороололгүй бон"о гэж ярьж "Амны бэлгээс ашдын бэлгэ" гэдэг байсныг ч бүү март...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Шатахууны хангамж зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцжээ
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна