Б.Энхбаяр: Авлига албан тушаалын хэргийг АНХАН ШАТНЫ шүүхүүд шийдвэрлэхгүй

Moderator
2023/11/22

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Сүүлийн жилүүдэд авлига албан тушаалын хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулж байгаа ял шийтгэл хэт хөнгөн, эсрэгээрээ нөлөөнд орсон байж болзошгүй, Эрүүгийн хуульд заасан хамгийн бага буюу торгох ялаар шийтгэгдэж байна. Хамгийн сүүлд Багануурын уурхайн захирлын хээл хахууль авсан хэрэг дээр 20 гаруй сая төгрөгийн ял  оногдуулсан байна. 2.7 тэрбум төгрөгийн авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон Хөдөлмөрийн баатрын хэрэгт мөн 20 сая төгрөгөөр торгосон асуудал гарлаа.

Мөн өдрүүдэд Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шүүх хурал явагдаж байна. Үүнтэй холбоотой олны анхаарлыг сарниулах шинжтэй үйлдлүүд гарч байна. Иймээс авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг иргэдийн хүсэмжилж байгаа шударга ёсны зарчмыг хангах хүрээнд авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэлх хугацаагаар авлига албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхүүд шийдвэрлэхгүй. Тодруулбал, давж заалдах шатны шүүхүүд анхан шатны журмаар, Улсын дээд шүүхүүд давж заалдах шатны журмаар шийддэг байх өөрчлөлтийг дэвшүүлж байна. Нэг үгээр авлига албан тушаалын хэргүүдийг АНХАН ШАТНЫ шүүхүүд шийдвэрлэхгүй. Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхим авлига албан тушаалын хэргийг шийдвэрлэдэг болно.

Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр хэлсэн үгэндээ энэхүү өөрчлөлтийг нэн яаралтай горимоор буюу өнөөдөртөө багтаан УИХ-д өргөн барих улс төрийн шийдвэр гаргаж байгаагаа дурьдсан. Сүүлийн үед анхан шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэрүүд авлигатай тэмцэж байгаа Засгийн газрын бодлого үйл ажиллагааг саармагжуулах, үнэгүйдүүлэх, авлигачдад ял завшуулах, итгэл сэтгэлийг хөргөхөд хүргэж байна гэсэн. Иймээс энэ хуулийн өнөөдөр УИХ-д өргөн барина" гэлээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.172
    2023/11/22

    маш зөв чадамжгүй, чадваргүй авлигажсан шүүгч, шүүгчид

    Хариулах
  • 66.181.160.95
    2023/11/22

    ЗӨВ ЗӨВ

    Хариулах