Х.Нямбаатар хотын дарга болмогцоо өөрийн он тоолол эхэллээ гэсэн шиг цас орсон өдрүүдэд амралт, өдөр, шөнийн цагийг үл хайхран ажилласан даа, хэдэн өдрийн өмнө. Гэтэл магтсан хүүхэн хуримдаа унгав гэгчээр мань хүн иргэдийг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах тухай ам нээсэн нь ёстой доромжлол мэт болж байна.
Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр бол нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд, нийслэлд 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарлаж, ирэх оны нэгдүгээр сард оруулж ирэхээр төлөвлөсөн юм байна. Ингээд автобусны хүртээмж нэмэгдээд ирэхээр нь иргэдийг автобусанд суулгаж сургахын тулд зургаан сар үнэгүй зорчуулах юм байх. Тэгснээ сурчихаар нь 30 хоногийн турш 30 мянган төгрөгөөр зорчдог болох аж. Өмнө нь буюу 2012 оноос өмнө нийслэлийн иргэдийн 40 хувь автобусанд суудаг байсан. Гэтэл одоо 20 хүрэхгүй хувь нь автобусаар суудаг болсон гэх судалгаа байдаг гэнэ. Ёстой үлгэр л гэж энэ байх.
Үнэндээ иргэд нийтийн тээвэр үнэтэй, үнэгүйдээ автобусанд суухгүй байгаа юм биш хүрэлцээ, хүртээмжээс нь шалтгаалаад л хүлээж тэсэлгүй, өөрийн машинаар эсвэл таксигаар явж байгаа. Түүнээс Х.Нямбаатарыг нийтийн тээврийг үнэгүй болгож өг гэж хэлээгүй, гуйгаагүй. “Арьсаа” хамгаалах аргаа ард нийтийн халаасанд 500 төгрөг байхгүй мэт үнэгүй зорчуулах гэхчлэн зохицуулалтаар хуурах гэж байгаа бол үгүй шүү, Х.Нямбаатар дарга аа. Төр иргэдэд ээлтэй зохицуулалт хийчихэд олон нийт түүнийг чинь алга ташаад хэрэгжүүлэхэд бэлэн байна. Гэхдээ нийтийн тээврийг үнэгүй болгож лав биш шүү. Нэг их сайн хүн болох гэж нэгэнт картаар зорчоод сурчихсан иргэдэд битгий гай болоорой доо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Шатахууны хангамж зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцжээ
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
66.181.190.97
Маанагаа үнэгүй явж болохгүй явахгүй ч гэж ард иргэд хэлж байна.Сонгуулиин шоу.Өөриинхөө хувиин машинаар үнэшүы хүргэж өгөөч
Хариулах