Иргэн "Д" нь 2020 оны 08 дугаар сараас хойш сураггүй алга болсон тухай мэдээлэл 2021 оны 11 дүгээр сард цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мандал сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжилсан ч тухайн иргэн олдоогүй учраас гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрэн сурвалжилж буй иргэний амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, прокурорын зөвшөөрлөөр прокурор, шинжээч эмч, криминалистикийн шинжээч нар 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын тоотод нэгжлэг хийжээ.
Нэгжлэгийн үеэр тус тоотын хашаанд байх хуучин жорлонгийн шороог ухахад бүтээлэг, хөнжил зэрэгт ороосон хүний цогцос гарсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад “М” гэгч нь 2020 оны 08 дугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 03 цагийн үед хохирогч “Д” гэгчтэй маргалдан, улмаар амь насыг нь хохироож, “О” гэгчтэй хамтран түүний цогцсыг хашааныхаа жорлонд хийж, шороогоор дүүргэн булж, нуусан болохыг тогтоон, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Хүний амь насыг хохироон, цогцсыг нь нуусан гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган 2 жил 8 сарын дараа илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.161.211
Ondor chadwar ch geh shig bvhel bvten 2jil 8sarin daraa olchood barag 3jil
Хариулах202.126.88.231
Xvnii ami gedeg zvil chin erdooch vne tsengvi bolootson yumuu daa
Хариулах