Хөнгөлөлт гэх ХУУРАЛТ

Moderator
2023/04/26

Улсын хэмжээнд нийт 55 сувилал Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газартай  гэрээ байгуулсан гэж байгаа.  Эдгээр сувилалд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бүх хүн хэвтэн сувилуулж болно. Сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээ харилцан адилгүй учир зарим сувилал нэмэлт төлбөртэй, зарим нь 100%-ийн хөнгөлөлттэй үйлчлэх бөгөөд 250 мянган төгрөг хөнгөлнө гэдгийг ЭМДЕГ-аас мэдээлсэн нь "Чихэн дээр цэцэг ургуулна" гэгч болоод байгааг ахмадууд ярьж байна. 

Сувилалд:

Тэтгэврээс өөр мөнгөн тогтмол мөнгөн орлогогүй иргэн
0-18 насны хүүхэд
Хүүхдээ 2 нас хүртэл өсгөж байгаа эцэг, эх, (ихэр хүүхэдтэй бол 3 нас хүртэл)
Нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн
Хугацаат цэргийн албан хаагч
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
Ял эдэлж байгаа ялтан
үнэгүй үйлчлүүлэх журамтай аж.

Дээр дурдсанчлан зарим сувилал нэмэлт төлбөртэй, зарим нь 100%-ийн хөнгөлөлттэй гэж байгаа ч ихэнх нь өрөө тасалгаанаас эхлээд төлбөртэй байдаг байна. Усанд орох, бариа хийлгэх, зүү төөнүүр хийлгэх гэх зэргээр авч буй үйлчилгээ бүртээ мөнгө төлсөөр юун 100 хувийн хөнгөлөлт эдлэх. Харин ч бүр  нэмэлт төлбөр төлсөөр халаасаа эргүүлээд гөвөх нь холгүй ирдэг тухай ахмадууд хуучилж байна.

Иймд ЭМДЕГ  энэхүү журмаа эргэн нэг харахгүй бол сувиллууд ахмад настнууд дээр ажиллаж, бизнесийн зарчмаар үйлчилж тэтгэврийн мөнгө гэж цөөхөн хэдэн төгрөг авдаг  ихэнх  ахмадуудыг туйлдуулж дуусах нь байна шүү.

Ор хоногийн болон нэмэлт төлбөр авч болно гэж тусгасан тэрхүү тогтоол, журмаа  эргэн нэг ахрахагүй бол ядарсан ахмадуудад аятайхан сувилуулчих сувилал олдохгүй нь бололтой.

Товчхондоо бол “Хөнгөлөлттэй” гэх нэрийн дор  ядарсан иргэдийнхээ тэр тусмаа ахмадуудын халаасыг суйлж байна. Ахмадууд сувилалд  сувилуулахын тулд 300-600 мянган төгрөгийн зардлыг өлхөн гаргаж байгаа учраас зарим настнууд тэтгэврийн зээл авч байж сувилуулж байна. Иймд шат шатны байгууллагууд нь энэ асуудлыг цэцэлнэ байгаа.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.66
    2023/04/27

    Moiltiin tohoi geed Treljid bdg uneheer huni tsag mungu nerw ursen gazar bnlee. Bitgii ochooroi. Hool 00, ariun tsewer 00, emhilgee 00 shuu!!! Guij emchilgee bariagaa hiilgene. Tim ym gj yu bhawdeee

    Хариулах
  • 202.126.90.108
    2023/04/26

    Сонголтоор явж байна гэж юу вэ ман нам тиим журам гаргасан юмуу үгүй байхаа ажиллуулж буй сувилалын үзэмж заль мэх биз

    Хариулах
  • 202.21.124.141
    2023/04/26

    Ахмадууд минь дээ та бүхний сонголтоор л явж бгаа шүү дээ ихэнх нь сонголтондоо сэтгэл хангалуун явдаг шүү манай нам цагаан сараар торго өгсөн гээд л баярлаад байхийм билээ

    Хариулах