Улс орон даяар ард иргэдэдийг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа билээ. Гэхдээ эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж буй бөгөөд 6 багцад хамруулж буй юм.
Багц 1: 5 хүртэлх насныхны урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
2. Эмнэл зүйн иж бүрэн үзлэг:
3. Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ
4. Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ.
5. Сэтгэц, зан төрхийн үнэлгээ:
6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
7. Дүгнэлт бичих
8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх Бага насны хүүхэд 9, 18, 36, 48, 60 сартайд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдаж, багцад багтсан тусламж, үйлчилгээг бүрэн авсан байх ба амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 18 сартайгаас эхлэн хүргэнэ. Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.
Багц 2: 6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
2. Эмнэлзүйн үзлэг:
3. Биеийн хэмжилт, БЖИ:
4. Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ:
5. Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ:
6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
7. Дүгнэлт бичих
8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх Сургуулийн насны хүүхэд энэ багцад багтсан тусламж, үйлчилгээнд жил бүр хамрагдана. Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.
Багц 3: 18-30 насныхны урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
3. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
4. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
6. Зүрхний цахилгаан бичлэг,
7. Цээжний рентген зураг
8. Эмчийн үзлэг
9. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
10. Дүгнэлт
11. Зөвлөгөө Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд 1 удаа хийгдэнэ.
Багц 4: 31-45 насныхны урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
3. Өлөн үеийн глюкоз
4.Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
5.ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
6.Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
7.Эсийн шинжилгээ –ПАП тест
8.Хэвлийн хэт авиа
9.Бамбайн хэт авиа
10.Хөхний хэт авиа
11.Зүрхний цахилгаан бичлэг
12.Улаан хоолой, ходоодны дуран
13.Цээжний рентген зураг
14.Эмчийн үзлэг
15.Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
16. Дүгнэлт
17. Зөвлөгөө Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд 1 удаа хийгдэнэ.
Багц 5: 46-60 насныхны урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
3. Өлөн үеийн глюкоз,
4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
6. Эсийн шинжилгээ –ПАП тест,
7. Хэвлийн хэт авиа,
8. Бамбайн хэт авиа,
9. Хөхний хэт авиа,
10. Зүрхний цахилгаан бичлэг
11. Улаан хоолой, ходоодны дуран
12. Цээжний рентген зураг
13. Эмчийн үзлэг
14. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
15. Дүгнэлт
16. Зөвлөгөө Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.
Багц 6: 61-ээс дээш насныхны урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
3. Өлөн үеийн глюкоз,
4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
6. Хэвлийн хэт авиа,
7. Бамбайн хэт авиа,
8. Хөхний хэт авиа,
9. Зүрхний цахилгаан бичлэг,
10. Улаан хоолой, ходоодны дуран,
11. Цээжний рентген зураг
12. Эмчийн үзлэг
13. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
14. Дүгнэлт
15. Зөвлөгөө Үзлэг, шинжил
гээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд 1 удаа хийгдэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
150.129.143.74
Хувийн эмнэлгийн Зүрхний бичлэг хийж байгаа аппрат нь эвдэрхий зүрх зүгээр хүнийг зүрх өөрчлөлтөө гэж гаргаж бгаа газрыг яах вэ.Дүүргийн эмнэлэг нь тэрийг нь мэддэг мөртлөө хэлдэггүй.Эрүүл мэндийн даатгалын мөнгөөр минь тоглож бгаа газар бна.Хэнд хандах вэ.
Хариулах66.181.182.211
Эрт илрүүлэгийн үзлэгийн чанарт яаж хяналт тавьж бгаа вэ?
Хариулах202.126.89.118
Хөдөөний хүмүүс үзүүлэх маш хүнд бна би түр оршин суугч ойрын 3 жилд хотод амьдарна харьяа газара үзүүл гэхийм би 60 настай хаана хандаха мэдэхгүйл бна
Хариулах