Оюутнууд нийтийн тээврийн автобусанд 250, троллейбусанд 100 төгрөг төлж зорчдог болно

Moderator
2023/04/13

Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын журмыг өөрчлөх талаар НИТХ-ын зөвлөл хэлэлцжээ. Сард 22 удаа зорчих ваучер эрх бүхий цахим карт өнөөгийн нөхцөлд оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалан өөрчлөлт оруулахаар болсон байна.

Тодруулбал, Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, НИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг. Энэ зохицуулалтаар 22 удаа үнэгүй зорчино гэсэн журмыг өөрчилж, оюутнууд ямар ч хязгаарлалтгүйгээр 50%-ийн хөнгөлөлттэй үнээр буюу автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр зорчдог болох өөрчлөлтийг хороодын хурлаар хэлэлцэхээр болжээ. Уг нь Засгийн газраас оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг 44 болгож нэмсэн юм.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.87.161
    2023/04/13

    Vnegvi zorchidog oyutanii kart ni oldohgvi hetsvv ym bnlee hodoo oron nutagiin hvvhdvvd 9 sard hicheeldee ochihoor kartnaasaa hotsorchidog gd hamag mongoo awtobusand ogch bn harin 50% gdg chin zow sanaa bn hurdan heregjeesei

    Хариулах
  • 202.179.26.226
    2023/04/13

    Ахмадуудын тэтгэвэр дээр мөнгө нэмээд, автобусанд 500гаар зорчдог болго. Сардаа автрбусанд тоотой суудаг хөгшчүүл нь тэр мөнгөөрөө сүүгээ авч ууг. Өдөржингөө өчнөөн зорчдогууд нь мөнгөө төлөөд явна биз

    Хариулах
    • 150.129.142.72
      2023/04/13

      Маш зөв

  • 202.21.127.169
    2023/04/13

    Bolohguiee. Adilhan 500 togrogoo tolood zorch.

    Хариулах