Монгол Улсын бүртгэлийн санд 2022 оны байдлаар 54819 мотоцикл бүртгэлтэй байна. Бүртгэлтэй мотоцклын 10384 буюу 18,9% нь Улаанбаатар хотод, 44435 буюу 81,1% нь орон нутагт ашиглагддаг. Мотоциклын хэрэглээгээр Өвөрхангай, Увс, Төв, Баян-Өлгий, Сүхбаатар аймгаас өндөр байна.
Улсын хэмжээнд 2022 онд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол 480 бүртгэгдэж 120 хүний амь нас хохирч, 242 хүн гэмтсэн. Уг ослын 350 /72,9%/ орон нутагт, 130 /27,1%/ Улаанбаатарт бүртгэгдсэн. Ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр авч үзэхэд жолооч 107 /89,2%/, зорчигч 12 /10%/, мотоцикл түрж явсан 1 хүн амь насаа алдсан байна.
Мотоциклоор үйлдэгдсэн 480 зам тээврийн ослын 182 /37,9%/ нь анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон, 91 /19%/ нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 77 /16%/ нь аюул саад тулгарах үед зогсох арга хэмжээ авч чадаагүй жолоочийн буруутай үйлдэл эзэлсэн.
Энэ оны эхний 3 сарын байдлаар:
Мотоцикл холбогдсон зам тээврийн осол улсын хэмжээнд 28 бүртгэгдсэний 24 буюу 85.7% орон нутагт гарсан байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Сэтгэгдэл бичигдээгүй байна