Бүгд Найрамдах Киргиз Улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд зохион байгуулагдаж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хөтөлбөрт монгол үндэсний бөхийн төрөл шинээр багтлаа. Уг барилдаан 09 дүгээр сарын 01-ний өдөр болж, 13 орны тамирчин өрсөлдөв.
Наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын заан Д.Анар өрсөлдөгч бүрээ дараалан давж, аваргын төлөө ОХУ-ын бөх Мөнгөн-Эртине Күүлэртэй барилдан ялснаар эх орондоо алт авчирлаа. Шөвгийн дөрөвт БНХАУ-ын бөх Сүрилигэ, Киргизстаны бөх Орозбек Аширов нар шалгарчээ.
Улсын заан Д.Анар ийнхүү Монголын багийн салхийг хагалж, үндэсний бөхийн төрөлдөө түрүүлсэн нь манай улсын баг тамирчдын хувьд тус наадмын түүхэн дэх 5 дахь алтан медаль болж байна гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Сэтгэгдэл бичигдээгүй байна