“Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, бусдын толгой дээрх өвсийг харна” гэж юутай үнэн. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хүүхэд хамгааллын “ШҮГЭЛ” төслийг санаачилжээ. Мэдээж УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тэргүүтэй хүмүүс дэмжихээ илэрхийлж байна билээ.
Гэхдээ тэдний энэ санал, санаачилга, төсөл нь хэрэгжиж, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж, нийгэмд тустай үйл хэрэг болно гэвэл ёстой “гонжийн жоо”. Учир нь УИХ-ын гишүүд тэр дундаа эмэгтэйчүүд нь нийгэмд хүчирхийлэл болж, иргэд эсэргүүцлээ илэрхийлэхэд хамгийн сүүлд гэнэт ухаан орсон мэт “дуугардаг” нь дадал болчихсон.
Ингээд зогсохгүй нэг танхимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эмэгтэйтэй хамт, тохой залган суугаа. Түүндээ хариуцлага тооцуулах тухай огтхон дуугарч байгаагүй хүмүүс.
Өнөөх Ч.Ундрам нь бүр “Хүүхдээ зодох нь миний гэр бүлийн хувийн амьдрал” гээд өөрийгөө өмөөрөөд зогсож байгаа юм. Хууль, шүүхийн байгууллага нь ч хувийн амьдралаа олон нийтэд дэлгэсэн гэж Ч.Ундрамын нөхөрт хариуцлага тооцоод, хүүхдээ зодсон УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг давж чадаагүй.
Тиймээс парламентад байгаа хүчирхийлэл үйлдсэн хүндээ хариуцлага тооцдоггүй юмаа гэхэд ядаж уучлалт гуйх ёс зүйтэй байхыг шаардах ёстой юм биш үү.
Тэгж гэмээн УИХ-ын эмэгтэй гишүүдэд итгэх итгэл бага ч атугай бий болохгүй гэж үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
192.82.92.42
Унэхээр мангар хуухнууд гишуун болсон шуу!!!
Хариулах64.119.29.144
medreluudee khamt suugaa khuchirkhiilegch khuukhneesee ekhel...nokhor ni shiitgegdeed emegtei khuukhdee usnees ni tataad sandaltai ni unagasan eejintser gishuun yamarch hariutslagagui ulddeg genee...ichdeggui balai avgai naraa icheechdee...yoooooo oooo bur khuchirkhiilj bgaa ni nudend haragdaad uur khureed bna...zail geed muukhai orilood l nyalkh uree khaashaach khoogood bgaa yum...bi chamaig tejeelee geed bsan tejeekhgui geed yadag yum khuukhdee...tejeekhg ui khuchirkhiilekh bsan yum bol yakh gej teegee ve...unekheer oi gutsan shuu...dakhij lav songokhgui ...dotroo amilsan chok yum bna lee sh dee
Хариулах139.5.218.135
Balai avgainuud
Хариулах