Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийг сонсож, 2019 оны үндсэн чиглэлийн төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Төслийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.
Нийслэлийн удирдлага хотын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл баримтлан ажилласан. Харин ирэх 2019 онд нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулахдаа үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх, бичил бизнесийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх 442 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дагуул, хаяа хотуудыг хөгжүүлж, агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг үргэлжлүүлэн, иргэдийг тав тухтай орчинд амьдруулах нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөжээ. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр цөөнгүй ажил хийхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид 2019 онд нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ