Чадварлаг багш, чанартай үйлчилгээгээрээ хэдийнээ танил болсон Голден жим фитнес клуб 11-р сарын 10-аас 12-р сарын 22 хүртэл нийт 42 хоногийн хугацаанд " Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?" 20 дахь удаагийн жин хасах уралдаанаа зарлаад байна. Өмнө нь 19 удаа жин хасах уралдаан зарлаж байсан дадлага туршлагатай эмч багш сэтгэл зүйч нарын чадварлаг, туршлагатай хамт олон уг тэмцээн дээр ажиллах юм. Өмнөх тэмцээнүүдэд хамгийн дээд тал нь 52 кг жинг хассан рекордтой явж байгааг та бүхэнд дуулгах нь зүйтэй болов уу. Энэ тэмцээн түрүү, түрүүчийн жилүүдэд ялагч болсон оролцогчиддоо 4 удаад нь авто машин өгч байсан билээ. Харин энэ жилийн тэмцээн нь урьд өмнө байгаагүй илүү том шагналын сантай зохион байгуулагдаж байгаагаар илүү онцлогтой. Та өөрт тулгараад буй асуудал болох илүүдэл өөхнийхөө хувиас хамгийн их хасж чадвал нэг өрөө байрны эзэн болох том болж таныг хүлээж байна. Харин 2-р байрт орвол 1 900 000 төгрөг бол 3-р байр Голден Жим фитнес клубт 1 жил үнэ төлбөргүй хичээллэх эрхийн эзэн болно. Та Голден жим фитнес клубын 5 салбарын дурын салбараа сонгож хичээллэн тэмцээнд оролцох боломжтой. Танд боломж байна. Сонирхож байвал 88113575 ,88057155 дугаараар холбогдон аваарай.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо