ЖДҮХ-аас хөнгөлөлттэй зээл авсан гишүүдийн нэр нэмэгдсээр.....
1. Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар эхнэр Б. Мөнгөнцэцэгийн “Эпато анарваан” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл,
2.Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК-д 1.4 тэрбум төгрөгийн зээл,
2. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөгийн зээл,
3. Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авсан нь нийтэд ил болсон. Өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн. Дээрээс нь нэмээд
1. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК
2. УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осорын “Хүннү” ХХК,
3. Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК,
4. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас дунджаар 900 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой болж байна. Цаашдаа ч зээл авсан гишүүдийн нэр нэмэгднэ. УИХ-ын гишүүдийн бараг гуравны нэг нь энэ сангаас хөнгөлөлттэй зээл авсан мэдээлэл бий. Тухайлбал: УИХ-ын гишүүн А.Сүхбатын компани ч дуулдаж буй. Түүнээс:"Та ЖДҮ-ээс зээл авсан уу? гэх сэтгүүлчийн асуултад -Үгүй гэж хариулж чадаагүй нь бас л эргэлзээ төрүүллээ. Тэрээр -"Нотлох баримтаа л гаргаад ир" гэхээс өөрийг хэлж чадсангүй. Яг үнэндээ өөрийнхөө болон эхнэрийнхээ компанид зээл авсан нь илрээд байгаа болохоос өөр хүний нэр дээр компани байгуулаад зээл авсан нөхөд нь өнөөдөр "ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА" болоод үлдэж байна.
Энэ зээл нь жилийн 3 хувийн хүүтэй. Эхний 2 жил үндсэн зээлээс чөлөөлөгддөг. 5 жилийн хугацаатай зээлийг 300 саяас 2 тэрбум төгрөг авах боломжтой. Үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох зорилготой уг зээлд зориулж 2016 онд 56,7 тэрбум, 2017 онд 50,6 тэрбум, 2018 онд 65 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хувиарлажээ. Дээрхи гишүүдээс тэгээд хэн нь үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр бий болгосон юм бол доо!!!!!
Баасанжавын Отгон
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ