МҮОНРТ-ийн сэтгүүлч, яруу найрагч Ундраагийн Баярсайханы бие даасан хоёр дахь “Монголын өглөө” тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 8-нд буюу “Монгол бахархал”-ын өдөр болно.
Тэрбээр 2010 онд Монгол бөхийн өргөөнд бие даасан анхны тоглолтоо оюутан цагийн дуунуудаараа үзэгчиддээ тайлагнаж байсан бол энэ удаа илүү мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарсан бүтээлээ хүргэхэд бэлэн болжээ.
Мөн МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчид болох Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Бямбацогт, Б.Ганбаатар, нэвтрүүлэгч Н.Баярмаа, Б.Гантигмаа, Г.Алтанбагана нар түүний шүлгийг уншиж, үзэгчдэд хүргэнэ.
Харин дуучдаар “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, Монгол Улсын гавьяат жүжигчин У.Далантай, Х.Болормаа, Ө.Уянга, Б.Батбаатар, дуучин Л.Чулуунбаатар,Д.Намсрайноров, Э.Төрмандах, Н.Баасандорж, Б.Болдбаатар, Э.Чулуунчимэг, Б.Нямзагд, Б.Хандмаа, Э.Өлзийбаатар, Ж.Үржинханд нар ая дуугаа өргөнө.
Түүний тоглолтын онцлог нь өөрийнхөө шүлгийг телевизийн нэвтрүүлэгчдээр дамжуулж үзэгчдэд хүргэх, шилдгийн шилдэг дуучдыг нэгэн тайзнаа авч ирэх явдал юм.
Ерөнхий ивээн тэтгэгчээр “Улаанбаатар шинэчлэл” ХХК, ерөнхий зохион байгуулагчаар “Алтайн халиун” групп, ивээн тэтгэгчээр “Баянтөгөлдөр констракшн”, “Хүчит чулуут”, “Монгол 3D шалавч”, “Багануур Бага-Хэнтийн бүс” уяачдын холбоо ажиллаж байна.
“Монгол бахархал”-ын өдөр “Монголын өглөө” тоглолтоор уулзацгаая.
![]() |
![]() |
![]() |
![]() |
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ