Тэртээ 20 гаруй жилийн өмнөөс “Улаан бүч” чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн Алтан гадас одонт, МУСТА “Харш” хамтлагийн гоцлол дуучин Бааска буюу С.Баасандорж СТӨ-нд энэ сарын 30-нд 19 цагт сонсогч фэнүүдтэйгээ эргэн уулзах гэж байна. 20-зууны сүүл 21-р зууны хагасд сонсогчдыг байлдан дагуулж тодоос тод эгшиглэж чадсан цөөн хэдэн дуучдын нэг болох С.Баасандорж нь “Би яг ийм” тоглолтондоо “Хос залуус, “Чамдаа зориулъяа”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” гэх мэт олон жилийн турш Монгол түмнийхээ зүрхэнд хоногшсон шилдэг 25 дуунуудаа эгшиглүүлэх ажээ. Энэхүү тоглолт хэн бүхний сэтгэлийн нандин утсыг хөндсөн, гэгээлэг дурсамж дурдатгалаар аялуулсан тоглолт болно гэдэгт сонсогч фэнүүд нь итгэж, тун чиг хүлээлттэй байна.
Дөрөвхөн хоногийн дараа болох энэхүү тоглолтонд үе, үеийн шилдэг дуучид ирж ая дуугаа өргөх ажээ. СТА Бааска-ийн дуунуудыг одоо хэр нь гадаад, дотоодод байгаа МОНГОЛЧУУД маань сонсож, баясаж, баярлаж, СЭТГЭЛ тэнүүн явдаг билээ. Төрмөл дуучныхаа тоглолтыг уншигч та бүхэн өргөнөөр үзэж, мартагдашгүй нандин дурсамжаар нэг аялаад үзээрэй.
Лавлах утас: 88000653, 88661040, 85750653
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ