Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи" Олон улсын үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн "Билиг" Дээд сургуулийн дэргэдэх "Билиг" эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон оролцсон юм.
Д.Дорлигжавын удирдсан баг үзэсгэлэнд өөрсдийн зохион бүтээсэн "SALVO буюу аянган мотор" нэртэй цахилгаан автомашинаараа анх удаа оролцож, хөдөлгүүрийн төрөлд тэргүүн байр эзэллээ. Уг машин нь өөрийгөө цэнэглээд явдаг, гаднаас ямар нэгэн цахилгаанаар цэнэглэх шаардлагагүй, өндөр үнэтэй батарей хэрэглэхгүй, хамгийн энгийн гэдгээрээ шалгарчээ.

Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын 2,500 гаруй шинэ технологи бүхий машин тавигдсан байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо