Өмнөх хуралдаан дээр ширүүн дориун ааштай байсан Д.Оюунхорол гишүүн жигтэйхэн зөөлөрч, зарим шүүмжлэгч гишүүдээ өөрийн биеэр ятгаж болиулсан байна. МАН дотор яригдаж буйгаар өнгөрсөн өдрүүдэд төсвөө задлахгүйн тулд Засгийн газраас Д.Оюунхорол гишүүний ахалсан ажлын хэсэгт ихээхэн анхаарал хандуулсан аж.
Энэ хүрээнд төсвийн зарим зардлыг өөр тийш нь хуваарилах байдлаар багахан шилжих хөдөлгөөн хийгдсэн байна. Үндсэндээ төсвийн 20 орчим хувь дээр хөдөлгөөн хийгдсэн гэх мэдээлэл байгаа юм. Ажлын хэсгээс зарлага буулгах чиглэлд ахиц дэвшил гаргаагүй. Зөвхөн хуваарлилтын “шог” байдлыг арилгахад л анхаарсан байна. Тиймээс ч төсвийн зарлагын хүснэгтүүд үндсэндээ хэвээрээ үлджээ.
Ганц авууштай нь, 10 мянган төгрөгийн янданд 500 мянган төгрөгийн утаа шүүгч байрлуулах гэсэн Н.Цэрэнбат сайдын бүтэшгүй саналыг буцаахаар шийдсэн байна. Гишүүд “Олон нийт эсэргүүцээд байхад энэ чигээр нь баталвал Засгийн газар болоод намын нэр хүндэд халтай. Үүнийг хасъя” гэсэн санал гаргаснаар асуудлыг нэг тийш нь болгожээ. Улмаар агаарын бохирдол бууруулах чиглэл дэх 80 тэрбумыг өөр зүйлд зарцуулахаар болсон гэх ерөнхий мэдээлэл олдов.
2019 оны төсөвт бүтээн байгуулалтыг 3 их наяд гаруй төгрөгөөр төсөвлөж, төрийн байгууллагуудын урсгал зардлыг 254 тэрбумаар нэмэгдүүлээд буй. Улмаар ирэх онд баригдах 500 гаруй барилыг 375 нь зураг төсөлгүй явж байгаа юм. Түүнчлэн нэг цэцэрлэгийг 1 тэрбум орчим төгрөгөөр барина гэж төсөөлсөн нь бидний бодит боломжид нийцэхэд хүндхэн тоо билээ. Үүний оронд цэцэрлэгүүдийг хувийн хэвшлээс түрээслэх байдлаар ашиглаж, төрийн зардлыг хэмнэх боломж байгааг Төрийн тэргүүн онцолсон байна.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ