М.Энхболдын охин Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэд дарга болжээ

Moderator
2018/10/23

Орон нутгийн буюу сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболдын охин Хулан нар нэр дэвшиж, ялалт байгуулсан билээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Намуун АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүнээр ажиллаж буй. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболдын охин СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Э.Хулан төрийн албанд ажиллах болжээ. Тодруулбал тэрээр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэд даргаар ажиллаж буй аж.

 

П.Мандах

SONIN.MN