Монгол-Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчайг өнгөрсөн долдугаар сард (2018 он) Туркийн талаас хүмүүс ирж, хүч хэрэглэн хулгайлахыг завдсан гэх хэрэг гарсан билээ.
Хэргийг Тагнуулын ерөнхий газраас нууцын зэрэглэлд шалгаж эхэлсэн ба түүнийг Монгол Улсын хуулиар ямар нэгэн хэрэгт татах үндэслэл байхгүй тул түр хугацаагаар саатуулаад сулласан байдаг.
Харин одоо Вэйсел Акчайг хохирогч гэж үзэж байгаа ба Вэйсел Акчай Монгол Улсад бүр оршин суух зөвшөөрөл хүсч, цагаачлах хүсэлтээ холбогдох албаныханд хүргүүлсэн байна.
Тэрбээр Монголд нийт 19 жил амьдарсан бөгөөд хуулиар бол 20 жил амьдарсан тохиолдолд цагаачлах боломж бүрддэг аж. Тодруулбал, Манай улсын нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу аливаа улсын иргэн нь Монгол Улсад нийт 20 жилийн хугацаанд амьдарсан бол өөрийн хүсэлтээр цагаачлах болон улсын иргэн болох боломжтой байдаг ажээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо