Шүүхийн ерөнхий зөвлөлийн ЦАХИМ хуудсаар шүүхийн мэдээлэл авч, санал хүсэлтээ өгөх боломж нээгдлээ.
Тус зөвлөлөөс "Монгол Улсын шүүхийн мэдээлэл” системийг боловсруулж 2017 оны 11 дүгээр сараас нийт шүүхийн хэмжээнд нэвтрүүлсэн.
Уг систем нь шүүхийн үүдэнд байрлах киоск төхөөрөмжөөр дамжуулан аль ч шүүхэд нэг загвараар Монгол Улсын шүүхүүдийн хаяг байршил, шүүх хуралдааны зар, шүүхийн танилцуулга, нэхэмжлэлийн загвар, шүүхийн ёс зүй, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй цэсээр мэдээлэл өгч, улсын тэмдэгтийн хураамжийн тооцоолох цэсээр тооцоолол хийж, санал асуулга цэсээр шүүхэд үнэлэлт өгч, санал хүсэлт цэсээр саналаа илгээх боломжтой юм.
Системийг илүү өргөн хүрээнд ашиглахаар өнөөдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй ажиллуулж эхэллээ. Иргэд заавал шүүхийн байранд очихгүй мэдээлэл авч, санал хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд илгээж болно.
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй