Гэр хорооллын 100 мянган айлд бүрэн шаталтыг дэмжих шүүлтүүр суурилуулахаар 2019 оны төсөвт 54 тэрбум төгрөг суулгахаар болсон. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Индукцийн аргаар яндан дээр шүүлтүүр байрлуулах гэж байна. Үүнийг дагаад угаартах эрсдэлтэй юу?
-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан: Энэ бол шүүлтүүр биш. Богино хугацаанд энерги бий болгодог, утааг бүрэн шатаах технологи юм. Үүнд угаартах асуудал үүсэхгүй.
-Уг шүүлтүүрийн туршилтыг эхний 100 мянган айлд туршилт хийх гэж байна гэсэн хардлага иргэдэд байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-З.Мэндсайхан: Төр иргэн дээрээ туршилт хийхгүй. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл бүрдүүлж байна. Үүнээс 100 мянган айл гэрт амьдарч байна. Эдгээр айлуудад шүүлтүүрийн аргыг хэрэгжүүлэх гэж байгаа юм.
-Индукц нь яаж ажиллах талаар тайлбарлаж өгөөч. Цахилгаанаар ажиллах бол иргэд хэдэн төгрөг цахилгаандаа нэмж төлөх юм бэ?
-З.Мэндсайхан: Агаарын бохирдлыг бууруулахад иргэд, Засгийн газартай хамтарч ажиллах ёстой гэж ойлгож байна. Индукц нь цахилгаанаар ажиллана. Сүүлийн хувилбар нь 2.5 квт-ын цахилгаан хэрэглэж байгаа. Үүнийг бууруулахыг зорьж байна. Хэрэглэгчдэд аль болох бага ачаалал өгөхийг бодож байна. Цахилгааны мөнгө нэг өрхөд 22 мянган төгрөг гарч байгаа. Энэ мөнгийг бууруулахад анхаарлаа хандуулж ажиллаж байна.
-Гэр хорооллын айл өрхүүд тогныхоо мөнгөн дээр нэмж сар бүр 22 мянган төгрөг нэмж төлнө гэдэг хүндрэлтэй. Үүнээс гадна индукцийг айл бүрт 30 мянган төгрөгөөр тавина гэсэн мэдээлэл байгаа. Энэ хэр бодитой вэ?
-З.Мэндсайхан: Цахилгааны төлбөрийг бууруулахаар ажиллаж байна. Шөнийн ачаалалтай цагт 200 мвт, өдөр 50-60 мвт-ийн нэмэлт хэрэглээ үүснэ гэж тооцож байгаа. Энэ чадалд тааруулах гэж хичээж ажиллаж байна.
-3000 айлын нам даралттай айлын зуух болон 100 мянган айлд шүүлтүүр суулгана гэж байна. Үүнийг тусад нь тайлбарлаж өгөөч?
-З.Мэндсайхан: Нийслэлийн хэмжээнд 3000 мянган нам даралтын зуух байгаа юм. Уг зуух жилдээ 900 мянган тн нүүрс хэрэглэж байна. 3000 мянган зуух нь бага оврын уурын зуухнууд ажиллаж байна гэсэн үг. Эдгээр зуухны яндан дээр нь шүүлтүүр байрлуулахаар төлөвлөж байгаа юм. Ингэж 3000 мянган зуухны утааг шүүх юм. Утааг 98-99 хувь шүүнэ.
Цэрэнбат
-Нэгэнт л шүлтүүр цахилгаанаар ажиллах юм бол халаагуурыг яагаад дэмжиж болохгүй байгаа юм бэ?
-БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Халаагуурыг дэмжиж байгаа. Засгийн газраас шөнийн тарифыг хөнгөлсөн зорилго нь халаагуурыг дэмжих юм.
-1000 мянган айлын янданд шүүлтүүр суулгаж, 120 мянган айлд сайжруулсан нүүрс хэрэглүүлэхэд агаарын бохирдол 50 хувиар буурна гэлээ. Хэрвээ агаарын бохирдол 50 хувь буурахгүй бол та хариуцлагаа хүлээх үү?
-Н.Цэрэнбат: Би хариуцлагаа хүлээнэ. Бид бүгдээрээ л агаарын бохирдлоосоо салах хэрэгтэй байна.
-Гэр хороллын айлуудын янданд энэ төхөөрөмжийг суулгаснаар агаарын бохирдол буурна гэдгийг яаж баталж байгаа юм бэ. Туршилт хийсэн бол хэр амжилттай байсан юм бэ?
-Н.Цэрэнбат: Гэр хорооллын айл өрхүүдийн янданд цахилгаан индукцийн аргаар утаанд агуулагдаж байгаа РМ төрлийн хорт бодисыг шатаах бүрэн боломжтой төхөөрөмжийг суурилуулах юм. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй, патентаар баталгаажсан арга байгаа.

2019 онд хийх агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлууд

Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй