“Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр 19 настай Б.Мөнхчимэг тодорчээ. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд болсон “Miss Mongolia-2018”наадмын ялагчаар тодорч Япон улсад зохиогдох “Miss International- 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзнээр шалгарсан байна.
Загвар өмсөгч Б. Мөнхчимэг нь “Андра” агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд Шинэ Монгол Коосэн сургуулийн 5-р курст химийн инженерийн чиглэлээр суралцдаг аж. 58 дахь удаагийн “Miss International- 2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 9-ны өдөр Япон улсын Токио хотноо зохион байгуулагдана.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо