Бас нэгэн дарга хахууль авч байгаад баригдлаа

Moderator
2018/10/15

АТГ өчигдөр орой ээлжит баривчилгаагаа хийжээ. Тодруулбал, Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан байна. Ингэхдээ хахууль өгсөн хүнийг нь ч мөн саатуулсан аж. 

Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. 

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Б нь хагас тэрбум төгрөгийн хахууль авч байхдаа ийнхүү баригдсан байна. 

Төрийн өндөр албан тушаалтнуудад анхаарал хандуулалгүй, ЕБС-ын сургуулиудын захирлуудыг л баривчилж байна хэмээн олон нийтэд шүүмжлэгдээд байгаа АТГ-ын ажиллагаа ямартай ч ихээхэн эрчимжиж байна.