Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 13-ны шөнө нэгэн харамсалтай, ноцтой хэрэг гарчээ. Монголын үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг "Гоёо ХХК"-ийн үйлдвэрийн ээрмэлийн агуулахад хүн угаартаж нас барсан байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагын утсанд Цэргийн төв эмнэлэгийн хүлээн авах тасаг дээр угаартсан хүн хүргэгдэж ирээд нас барсан гэсэн мэдээлэл иржээ.
Уг үйлдвэр дээр нийт 17 хүн үл мэдэгдэх химийн бодисын хордлогонд орсон бөгөөд 15 хүнд хордлогын шинж тэмдэг илэрсэн байна.
Одоогийн байдлаар холбогдох байгууллагууд хордлогын шалтгаан, нөхцөлийг шалгаж байна. Эхний байдлаар бензиний үнэр, нүүрс хүчлийн дутуу ислийн хордлого байх магадлалтай гэж таамаглаж байгаа аж. ЦЕГ-аас уг хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Хордсон ажилчид “Гоёо” компанийн барилгад гэрээгээр ажил гүйцэтгэж байсан хүмүүс байсан гэдгийг ЭМЯ-ны эх сурвалж хэлэв.
Үүнтэй холбогдуулаад тус байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, хортой нөхцөлд ажиллах хүмүүст зориулсан сургалтнаас эхлээд олон асуудлууд хөндөгдөх болов уу. Ямартай ч Гоёо ХХК-д ийн олон хүмүүс хордож, нэг хүний алтан амь үрэгдэх болсныг баттай эх сурвалжаас эргэн мэдээлэх болно.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо