Монгол Улсын Засгийн Газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй билээ. УИХ ч хуулийн дагуу хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. Уг төслийн "Засгийн Газрын өр" гэсэн хэсэг дэхь нэгэн зүйл ихээхэн анхаарал татаж буй юм.
Тодруулбал энэ нь "Худалдаа Хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан бонд" гэсэн хэсэг бөгөөд Засгийн Газрын 2015 оны 163 дугаар тогтоолын дагуу Худалдаа Хөгжлийн Банкны олон улсын зах зээлд гаргасан 5 жилийн хугацаатай 500 сая ам.долларын 9.375 хувийн хүүтэй бондод баталгаа гаргажээ. Иймээс ч улсын төсвөөс ирэх онд 23.4 сая ам.долларын хүүгийн төлбөр төлөх аж.
Өөрөөр хэлбэл та бидний татварын мөнгөнөөс 50 гаруй тэрбум төгрөгийг нь Д.Эрдэнэбилэгийн хувийн банкны гадаадаас авсан зээлийн хүүг төлөхөөр төсөвлөжээ.
М.Мөнхсайхан
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо