Дуучин А.Түмэн-Өлзий, жүжигчин Л.Сөрөлт хоёр хамтарч уран бүтээл хийснээсээ хойш багагүй амжилттай яваа. Гаргасан дуу бүхэн нь олонд хүрё, сэтгэлд нь нийцэн түмний дуулах дуртай дуунуудын нэг болсоор байна. “Хөөрхөн” “Хайрын тэнгэр диваажин” зэрэг дуунууд гарч сонсогчдийн зүгээс өндөр үнэлгээ авч нийтийн дууны ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө аясыг хэдийнэ бий болгосон хоёр дуучин маань “Зүрхний хайлан” нэртэй шинэ уран бүтээлээ гаргаад байгаа билээ. Шинэхэн уран бүтээлээ үзэгчиддээ толилуулсан дуучин, жүжигчин хоёр маань үзэгчиддээ зориулж дахин нэг тоглолтоо хийх гэж байна. Тухайлбал “Би чиний зүрхэнд байна уу” хэмээх нэрлэсэн тоглолтоо АСА циркт ганцхан удаа тоглохоор болсон байна. Тоглолт 10 сарын 19-ны өдөр 19 цагаас болох ажээ.
Тасалбар хэдийн худалдаалагдаж эхэлсэн бөгөөд багагүй эрэлттэй байгаа гэнэ. Иймд уншигч та 1900-1950 дугаарт залган тасалбараа амжиж захиалаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 88114411,88111771,99034444,99522222 утаснаас авах боломжтой.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо