ОХУ-ын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов 27 дахь тулаандаа ялалт байгуулж, аваргын алтан бүсээ хадгалж үлдлээ.
Харин Ирландын “сагсуу сармагчин” Конор МакГрегор жил гаруй хугацаанд эзгүй байсны эцэст UFC 229-д эргэн ирсэн ч тулааны дөрөвдүгээр үед боолтод орж ялагдал хүлээсэн юм.
Тэдний тулаан Лас-Вегасын “T-Mobile Arena” цэнгэлдэхэд болов.
Хабиб Нурмагомедов олны анхаарлыг татсан тулаанд ялалт байгуулсан боловч Конор МакГрегорын дасгалжуулагч руу дайрч үймээн дэгдээжээ. Улмаар рингний дотор болон гадна үймээн үүссэн байна. Үймээний үеэр нэгэн үзэгч ринг рүү нэвтэрч Конор МакГрегорыг цохисон хэрэг ч гарлаа.
Ийнхүү өдгөө 30 настай Конор МакГрегор 21 ялалт, дөрвөн ялагдалтай боллоо.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо