Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, хурал дах МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун өнөөдөр /2018.10.3/ БНСУ-ын Сөүл хотын Жунгру дүүргийн ИТХ-ын дарга хатагтай Юү Янь Сүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Жунгру дүүргийн ИТХ нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ИТХ-тай хамтын ажиллагаа байгуулж, харилцан туршлага солилцох хүрээнд энэ удаагийн айлчлал болж байгааг Жунгру дүүргийн хурлын дарга Юү Янь Сүн онцлов.
Энэ хүрээнд БНСУ-ын Сөүл хотын Жунгру дүүргийн төлөөлөгчид нийслэлийн Сүхбаатар дүүрэгтэй соёл, боловсролын салбарт хамтран ажиллахаар болсон юм. НИТХ-ын тэргүүлэгч, МАН-ын дарга С.Мөнхчулуун Жунгру дүүргийн хурлын дарга Юү Янь Сүн тэргүүтэй Жунгру дүүргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Нийслэлийн ИТХ-ын тухай танилцууллаа.
Уулзалтын үеэр нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун "Монгол, Солонгос улс дипломат харилцаа тогтоогоод 28 жил болж байна. Энэ хугацаанд харилцан айлчлал хийж, олон талаар хамтран ажилласан уламжлалтай. Сүхбаатар болон Жунгру дүүргүүд хотынхоо төвд байрладаг онцлогтой. Цаашид соёл, боловсролын салбарт хамтран ажиллах боломж нөхцөл бидэнд бий. Та бүхэнтэй уулзаж, хамтран ажиллах болсондоо баяртай байна" гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ