Ашигт малтмалын газарт Хуулийн хэлтсийн даргаар ажилладаг Ж.Батмагнай бусдаас авлига нэхэж байгаа аудио бичлэг олон нийтэд цацагдлаа. Тэрээр шүүхэд ажилладаг ангийн найзтайгаа хамтран маргаантай байгаа ашигт малтмалын лицензүүдийн асуудлыг зохицуулсныхаа төлөө бусдаас авлига нэхэж авдаг тухай зарим хэвлэл мэдээлжээ. Ж.Батмагнай нь 2014 онд Ашигт малтмалын газарт мэргэжилтнээр ажилд орсон бөгөөд 2016 оны улс төрийн сонгуулийн дараа Хуулийн хэлтсийн даргаар томилогдсон байна. Ж.Батмагнай АН-ын нөлөө бүхий лидерийн ойрын хамаатан, "МАН-д манай ангийн хүүхэд байнгын хорооны ажилтай", МАНАН бүлэглэлийн аль алинд хамгаалалттай хэмээн бусад сайрхдаг байна. Энэ удаа тэрээр нэгэн компаниас 20 сая төгрөгийн авлига нэхэж байгаа аудио бичлэгийг цаад тал нь бичиж, олон нийтэд дэлгэжээ.
http://itoim.mn/article/0DPPh/14432
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ