Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаагчид өнгөрсөн зургадугаар сард С.Зориг агсны гэргий Б.Булганаас байцаалт авснаас хойш эл хэрэгт ахиц гарсан эсэх тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл, хуулийнхан өнөөг хүртэл С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг мухарлаж чадаагүй байгаа юм. Харин өнгөрсөн баасан /2018.09.28/ гаригт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан сургалтын үеэр сэтгүүлчид энэ хэргийн талаар Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатаас тодруулахад дараах тайлбар хийлээ.
Тэрбээр “Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэрэг үйлдсэн гэдэг нь бусад баримтаар тогтоогдсон байхад Б.Булган энэ хүмүүс биш гэж мэдүүлсэн. Тийм учраас энэ хэрэгт Б.Булганыг яллагдагчаар татан шалгасан. Шалгах явцад хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Булганыг ийм шалтгаанаар Төв аймагт анх хорьсон юм. Гэвч манай зарим УИХ-ын гишүүд хүний эрхийг ноцтой зөрчлөө гээд бөөн юм болж байсан удаатай. Бид Б.Булганыг тамлахын тулд 00-ын өрөөтэй ангид хорьсон юм биш. Аймгийн хорихын байгаа царай нь тэр. Харин өнгөрсөн жилээс эхэлж Б.Булганыг энэ хэрэгт хамтарсан байж магадгүй хэмээн үзэж эрүүгийн хариуцлагад сэжигтнээр татан шалгаж байгаа. Тусгайлсан хэрэгт захиалагчийг олох гээд шалгаж байгаа хэрэгт юун үл мэдээлэх, анхнаасаа дээрх этгээдүүдэд тусалж, дэмжлэг үзүүлж хамжигч байсан байгаа юм бишүү хэмээн яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, С.Содномдаржаа нарын хамжигч болж таараад байгаа юм” гэлээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо