Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Говь компаний үйлдвэрийн арын зам дагуу баригдаж буй орон сууцны барилгын гадна талбайд кран унасан осол дөнгөж сая буюу өнөөдөр 14:15 цаг орчимд гарлаа.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, "Цагдаагийн бие бүрэлдэхүүн уг хэрэг дээр ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэе" гэсэн хариуг өглөө.
Өнөөдөр 17:10 цагт ирсэн нэмэлт мэдээлэл:
Бид энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад "Цагдаагийн жижүүрийн бие бүрэлдэхүүн хэргийн газар дээр яг одоо ажиллаж байна. Уг хэргийн дуудлага цагдаагийн шуурхай жижүүрийн албанд 16:22 минутад ирсэн. Хэргийн газар дээрх үзлэг хараахан дуусаагүй байна" гэсэн юм.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо