Төрийн ордонд өнөөдөр “1000 багшийн дурсамж” уулзалт, зөвлөгөөн болов.
Харин энэхүү арга хэмжээнд оролцож байсан 87 настай өндөр настан гэнэт амьсгал хураасан харамсалтай хэрэг гарчээ.
Талийгаач нийслэлийн Багануур дүүргийн харьяат, 87 настай, эрэгтэй С байсан бөгөөд тэрээр Багануур дүүргийн ахмад багш нарыг төлөөлөн ирсэн байжээ.
Зохион байгуулагчид яаралтай түргэн тусламж үзүүлж, дуудсан ч эмнэлгийн тусламж авч чадалгүй, газар дээрээ нас барсан байна. Энэхүү харамсалтай хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
О.Сайхан
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо