БОАЖЯ-ны сайд яамны үйл ажиллагааг олонд сурталчилах нэрийн доор News.mn, Medee.MN , urtuu.mn сайтуудад мэдээлэл цацуулахаар 28 сая төгрөгийн сурталчилгааны гэрээг "Хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих төв" ТББ-тай байгуулжээ. Ийн яамны үйл ажиллагаа нэрийн доор УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өөрийгөө супер сурталчлах ажлыг татвар төлөгчдийн мөнгөөр хийж байна. Үнэхээр юм хийж чадаж байвал хэвлэл мэдээллийн салбарууд хүссэн хүсээгүй олонд хүргэж байдгийг эрхэм сайд мэдэж баймаарсан. Хувиасаа мөнгө гаргаж өөрийгөө бичүүлнэ үү, өрөөлийг бичүүлэх нь бидэнд хамаагүй л дээ. Гэтэл улсын төсвөөс мөнгө гаргуулж, мөнгөөр зодон өөрийгөө рекламанд бэлдэх болсон Н.Цэрэнбатын цаад зорилго нь юу вэ? Тэрээр өнгөрдөг өвөл хүмүүсийн дургүйцлийг төрүүлэм ярилцлага өгч байсны нэгэн жишээ бол “Одоо утааг бууруулахад чиглэсэн олон ажил хийж байж үр дүнд хүрнэ. 194 ажил байгаа. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд нийт 9.8 их наяд төгрөг шаардлагатай” мөнгө нэхэж байсан удаатай. Мөнгө нэхэж, хэрэггүй зүйлд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байхын оронд урагшаа харж бодитой ажил хий Н.Цэрэнбат сайдаа!!!
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо