Өнгөрөгч гуравдугаар сард АТГ-аас "ТЭЦ-4" Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг С.Анхбаярыг саатуулсан. Энэ талаар ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдээлэл хийхдээ, "Ц.Нямдорж С.Анхбаяраар дамжуулан 42 сая ам долларын шахааг "Эрдэнэт" үйлдвэрт хийсэн" хэмээн хэлж байсан.
Харин хариуд нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "С.Анхбаяр бол манай багшийн хүүхэд" гэсэн тайлбар өгч байсан юм.
Тэгвэл С.Анхбаярт холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ. Түүнтэй хамт Л.Дэмбэрэлнямыг мөн шүүсэн байна. Улмаар С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг 3 жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноожээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо